RTU-100 хяналтын төхөөрөмж (Remote Terminal Unit)

Бүтээгдэхүүний тодорхойлолт

Алсын хяналтын төхөөрөмж. Манай компанийн хөгжүүлж буй RTU-100 алсын зайн хяналтын төхөөрөмжийг та ашигласнаар төрөл бүрийн протокол ашиглан хяналт, удирдлагын системээ удирдах, хянах боломжтой. Мөн протокол хөрвүүлэгчээр ашиглаж болох юм. Түүнчлэн өөр дээрээ дискрет оролт, гаралтуудтай, релений гаралтуудтай. Аналог сигналын хэмжилт хийх чадвартайгаас гадна, температурын хяналтын сенсорууд терминал дээр багтсан. Тэжээлийн зурвас хамгийн өргөн хийгдсэнээрээ бусад адил төрлийн төхөөрөмжүүдээс давуу талтай.

Онцлог шинжүүд

Өргөн зурвасын тэжээлийн хүчдэлд ажиллах боломжтой.

Тохиргоо хийх өргөн боломжтой.

4 релений гаралттай.

4 дискрет оролт, 4 аналог оролттой, гүйдэл болон хүчдэлээр унших боломжтой.

Техникийн тодорхойлолт:
• Ажиллах хүчдэл: 9В - 80В (DC).
• Хэт хүчдэлийн хамгаалалттай, хэт давтамжийн шүүлтүүртэй.
• Оролтын хүчдэлийн туйл зөрөхөөс хамгаалагдсан.
• Төхөөрөмжийн хамгийн их гүйдэл 2.1А.
• Ажиллах температур: -30 ~ 70ºC.
• Интерфейс: 1xRS485,1xCan.
• Процессор: ARM, BCM2835, давтамж - 1MHz, шуурхай санах ой - 512MB, үйлдлийн систем - Linux
• Ethernet: 1x10/100M full duplex auto-negotation.
• Аналог оролт: 4x(4-20mA)/0~10В.
• Дискрет оролт: 4x(12В).
• Релений гаралт: 4х(10A).
• Temp\Humidity: 1xtemp sensor\humidity sensor.
• Battery temp: 1xBtemp.
• Видео гаралт: Mini HDMI.

Буцах