TCP/IP to RS-485, Modbus TCP to Modbus RTU протокол хөрвүүлэгч

Бүтээгдэхүүний тодорхойлолт

Уг төхөөрөмж нь Эй Ай Контрол компаниас хөгжүүлсэн протокол хөрвүүлэх төхөөрөмж юм. Хөрвүүлэгчийг ашиглан Ethernet сүлжээнд TCP/IP-ийг RS-485 цуваа мэдээлэл дамжуулалтад хөрвүүлэн мэдээлэл солилцох боломжтой. Мөн түүнээс гадна Modbus TCP протоколыг Modbus RTU протоколд хөрвүүлэх чадвартай ба энэ төрлийн мэдээлэл дамжуулалт, хяналт, удирдлагын сүлжээнд хөрвүүлэгчээр ашиглагдах боломтой. Түүнээс гадна өөр дээрээ төрөл бүрийн тохиргоонуудын боломжуудыг агуулсан. Өөр дээрээ релений гаралтыг гаргаж өгсөн нь бусад энэ төрлийн бүтээгдэхүүнүүдээс давуу болж өгсөн.

Онцлог шинжүүд

Өргөн зурвасын тэжээлийн хүчдэлд ажиллах боломжтой.

Тохиргоо хийх өргөн боломжтой.

2 релений гаралттай.

Бусад төрлийн адил хөрвүүлэгч төхөөрөмжүүдээс хурдны хувьд өндөр.

Техникийн тодорхойлолт:
• Ажиллах хүчдэл: 8В - 80В.
• Хэт хүчдэлийн хамгаалалттай, хэт давтамжийн шүүлтүүртэй.
• Оролтын хүчдэлийн туйл зөрөхөөс хамгаалагдсан.
• Төхөөрөмжийн хамгийн их гүйдэл 2.1А.
• Гаралт: 2 релений гаралттай, контактын гүйдэл 8А.
• Интерфейс: RS-485, CAN, 1 ethernet port 10/100M.
• Процессор: ARM, BCM2835, давтамж - 1MHz, шуурхай санах ой - 512MB, үйлдлийн систем - Linux
• Wireless: 2.4GHz, Bluetooth 4.1/BLE
• Видео гаралт: Mini HDMI

Буцах