Smartmi S1 цахилгаан халаагуур
Бүтээгдэхүүний тодорхойлолт
Ухаалаг цахилгаан халаагуур, WiFi-тай, цахилгаан чадал: 1600 Вт, температур,
өрөөний чийгшил дэлгэц дээрээ заадаг. Ямар нэгэн чимээгүй, механик чичиргээ, салхи үлээх чимээ
байхгүй, халуун хүйтэн агаарын урсгалын зарчмаар өрөөний агаарыг урсгалыг хурдан хугацаанд сэлгэдэг.
Хятадын алдарт Mi брендийн ухаалаг халаагуур нь эрчим хүчний хэмнэлттэй ухаалгаар танай гэрийн
дулааныг тогтмол байлгах болно. Та өглөө өдөр орой шөнө эсвэл тогтсон цагийн хуваариар тогтмол
температур барин халаагуурыг ажиллуулах боломжтой юм. Халаагуур нь автоматаар 0~1600Вт-ийн чадлаар
халаах бөгөөд энэ нь юу гэсэн үг вэ гэвэл танай гэрийг тогтмол 1600Вт чадлаар халаах биш тухайн орчны
температуртаа тааруулан 500Вт, 900Вт, 1000Вт, 1600Вт зэрэг тухайн орчинд шаардлагатай дулааныг тогтмол
чадлаар биш тохирсон чадлаар нь халаах юм. Чадлыг бага зарцуулснаар эрчим хүч төдий чинээгээр
хэмнэгдэнэ.
Техникийн тодорхойлолт:
Халаагуурын төрөл: Convection Heater
Хэмжээ: 680x440x90мм
Жин: 6.4кг
Хүчин чадал: 1600Вт буюу 1.6кВт
Усны хамгаалалт: IPX4
Температур тохируулга: 16~32 C
Халаах талбай: 15м2~20м2
Удирдлага: Touch display / App
Холболт: WiFi 2.4Ghz
Онцлог шинжүүд
- • Өнгө үзэмжтэй, хүний биед хоргүй, агаарыг хуурайшуулдаггүй.
- • Агаарыг шатаахгүй халуун хүйтэн агаарын эргэлтээр өрөөнд жигд дулааныг тархаадаг.
- • Дуу чимээгүй, аюулгүй байдлын давхар хамгаалалттай.
- • Европын Холбооны гаргасан RoSH (Restriction of Hazardous Substances) буюу Аюултай бодисыг
цахилгаан ба электрон бүтээгдэхүүнд ашиглахыг хязгаарлах сертификат хангасан бүтээгдэхүүн юм.
Халаагуурын талаар товч ойлголт
- Хүмүүс халаагуурыг тог хэр зарцуулдаг талаар их асуудаг. Бүх төрлийн
халаагуур 1кВт, 1.6кВт, 2кВт гэх мэт эрчим хүч ашиглах чадлууд нь техникийн бичиг баримт дээр нь
бичээтэй байдаг. Тэр чадлаараа л талбайг халааж чадна. Харин бага чадалтай байж их талбайг халаана
гэсэн ойлголт байхгүй. Харин хэрхэн хэмнэлттэйгээр ухаалгаар эрчим хүчийг зарцуулж халааж байна вэ
гэдэг л чухал юм.
- Тооцоонд боддог watt/sqrt - Вт/м2 (google ээс хайгаад уншаарай) хэмжигдэхүүн
байгаа 1000Вт буюу 1кВт эрчим хүчээр дундаж өндөр нь 2.8м өндөртэй 10м2 талбайг халаана гэж үзнэ.
Мэдээж тухайн айлын дулаан алдалтаас хамаараад бага ч байж болно, их ч байж болно. Энэ тоог дунджаар
тооцоо хийхэд хэрэглэнэ. Тэгвэл 2кВт халаагуур нь зарим халаагуур дээр 15~20м2, зарим дээр нь
20~25м2 гээд янз бүрээр л бичсэн байдаг. Тэгэхлээр эрчим хүчний хэмнэлттэйгээр гэрээ халаахын тулд
яах вэ гэхлээр: тооцоогоор хэдэн кВт -ын халаагуур хэрэглэхээ сонгоод, хэр ухаалаг халаагуур вэ
гэдгийг нь л сайн харах хэрэгтэй. Тухайн халаагуур хэрхэн үр дүнтэй эрчим хүчээ зарцуулж халааж
байгааг нь сонгох нь зөв юм. Энэ юу вэ гэвэл (жишээ 2кВт халаагуурыг авч үзье) тухайн халаагуурыг
тог-нд залгалаа шууд 2кВт-аараа л ажиллаад байна уу, эсвэл тухайн орчны температураа мэдрээд
тодорхой түвшингээр буюу 0.5кВт, 1кВт, 1.1кВт ,2кВт гэх мэт 0~2кВт хүртэл чадлаа тохируулж халааж
байна уу гэдгээр нь сонгох хэрэгтэй. Тэгэхлээр сонголт хийхдээ хамгийн түрүүнд анхаарах зүйл нь өөр
дээрээ тасалгааны температур хэдэн градус байх вэ? асаах унтраах цагаа тааруулдаг уу? эсэхийг нь
сайн харах хэрэгтэй. Мөн аюулгүй байдал маш чухал, тухайн халаагуур дээр нь юм бүтээгдээд хэт халбал
яах вэ? халаагуураа санаандгүй хажуу тийш нь унагаагаад орхисон байвал яах вэ? халаагуур дээр ус
асгачихвал яах вэ? гэх мэт энэ бүх санаандгүй тохиолдох зүйлд халаагуур өөрөө хамгаалаад унтарч
чаддаг уу? гэдгийг анхааран сонголтоо хийх хэрэгтэй.
Урдаас харагдах байдал
Хажуугийн харагдах байдал
Мэдээлэл авах бол доорх дугаарт холбогдоно уу: 99852800
Буцах