P2000 тоолуур нь дотоод гүйдлийн трансформатор, санах ой, өндөр нарийвчлалтай температураас үл хамаарах чипнүүд, LCD дэлгэц, дотоод таслах реле зэрэг олон хэсгүүдээс бүрдсэн ухаалаг төхөөрөмж юм. P2000 гурван фазын цахилгаан тоолуур нь IEC62053-21 болон EN50470 стандартын дагуу KEMA гэрчилгээтэй, LN HDLC стандартын дагуу DLMS – ээр баталгаажсан юм. P2000 тоолуурын 2 загвар байдаг. Үүнд: P2000-T загвар нь гүйдлийн трансформаторт холбож ажилладаг; P2000-D загвар нь шууд холболт хийдэг. P2000 тоолуур нь найдвартай байдлыг маш сайн хангасан тоолуур юм.
Эрчим хүчний энергийг тоон чипнүүд ашиглан хэмждэг тул тоолуурын нарийвчлалыг тоон аргаар баталгаажуулах боломжтой.
Актив, Реактив энергийн хэмжилтийг нэгдсэн чипнүүдийн тусламжтай мэдээллүүдийг боловсруулдаг.
Хоёр лед гэрэл ашиглан актив болон реактив энергийн импульсийн гаралтыг тодорхойлдог. Импульсийн гаралт нь 80 миллисекунд давтамжтай байна.
Тоолуурын аль нэг фаз дээр хүчдэлтэй байхад тоолуур ажиллаж тоолж эхэлнэ.
Холболт: 3 фаз, 4 утас
Хүчдэл: 3х230/400В
Гүйдэл: 3x5(100)A
Давтамж: 50Гц
Мэдээлэл дамжуулах протокол: DLMS/COSEM, IEC 62056-21, Modbus
Мэдээлэл дамжуулах холболт: RS-485, Ethernet, 4G, LORA
Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол доорх дугаарт холбогдоно уу: 90103529