PSoC 5LP микроконтроллёрын хөгжүүлэлтийн хавтан. USB портоор холбогдон программчлах боломжтой.
PSoC 4 хөгжүүлэлтийн хавтан. PSoC 4 технологи дээр суурилсан ARM процессор бүхий программчлагдах хавтан.
Хөрвүүлэгч, уг төхөөрөмжийг ашиглан TCP/IP to RS-485 хөрвүүлэлт хийхээс гадна Modbus TCP протоколыг Modbus RTU протоколд хөрвүүлэх боломжтой.
Ухаалаг цахилгаан халаагуур, WiFi-тай, цахилгаан чадал: 1600 Вт, температур, өрөөний чийгшил дэлгэц дээрээ заадаг, халаагуурын төрөл: Convection heater. Ямар нэгэн чимээгүй, механик чичиргээ, салхи үлээх чимээ байхгүй, халуун хүйтэн агаарын урсгалын зарчмаар өрөөний агаарыг урсгалыг хурдан хугацаанд сэлгэдэг.
Гурван фазын ухаалаг цахилгаан тоолуур. Техникийн үзүүлэлт: Стандартууд - IEC 62053-21/22, DLMS/COSEM, EN 50470; 3 фазын 3 утас болон 4 утаст холболт; 8 хүртэлх тарифаар ашиглах боломжтой; ачааллын профайлыг бүртгэх, үйл явдлыг бүртгэх өргөн функцүүдэд зориулсан 4М байт хүртэлх санах ойтой; оптик, RS232/485, PLC, RF, ethernet/Wi-Fi/ GSM/GPRS-ээр алсаас харилцах боломжтой, IEC 62056-21, MODBUS, DLMS/COSEM протокол дэмждэг; 100А дотоод контактортыг ашиглан ачаалал хянах боломжтой.
Алсын хяналтын төхөөрөмж. Манай компанийн хөгжүүлж буй RTU-100 алсын зайн хяналтын төхөөрөмжийг та ашигласнаар төрөл бүрийн протокол ашиглан хяналт, удирдлагын системээ удирдах, хянах боломжтой. Мөн протокол хөрвүүлэгчээр ашиглаж болох юм. Түүнчлэн өөр дээрээ дискрет оролт, гаралтуудтай, релений гаралтуудтай. Аналог сигналын хэмжилт хийх чадвартайгаас гадна, температурын хяналтын сенсорууд терминал дээр багтсан. Тэжээлийн зурвас хамгийн өргөн хийгдсэнээрээ бусад адил төрлийн төхөөрөмжүүдээс давуу талтай.